Зорилго: АГ-ийн эмнэлзүйн зааврын талаарх эрүүл мэндийн ажилтны мэдлэгийг дээшлүүлэн, эрт илрүүлэлтийг эрчимжүүлж, эмчилгээ, хяналтыг сайжруулах
Хичээлийн зорилтот бүлэг: Эмч, сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтнүүд, ялангуяа өрх, сумын эмч, дотрын эмч нарт зориулсан.
Сургалтын арга зүй: Видео, текст, интерактив, сорил хосолсон онлайн хичээл
Үнэлгээний арга зүй:
- Сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын төгсгөлд 20 тестийн сорил авна
- Сургалтыг сорилыг 80%-аас дээш бөглөсөн тохиолдолд сургалтын гэрчилгээ цахим хэлбэрээр гарах ба багц цагийн баталгаажуулалтыг 12 цагийн дотор ЭМХТ-д илгээнэ.
Сургалтын үргэлжлэх хугацаа: 2022.12.30 хүртэл үргэлжлэнэ. Энэ хугацаанд сургалт байнга нээлттэй, явагдана.
Багц цагийн сургалтанд хамрагдах заавар:
1. ЭМХТ-ийн хүний нөөцийн вэб сайтруугаа нэвтрэн орж (
https://hr.hdc.gov.mn/) , сургалтын зар хэсэгт байршиж буй Чагнуур эмч мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн сургалтуудад БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТ илгээнэ.
2. Хүсэлт илгээсэн даруйд сургалтын төлбөр 1 багц цаг – 15.000 төгрөгийг заасан дансанд шилжүүлж (5405334143 ХААНБАНК, Н.Бат-Эрдэнэ), гүйлгээний утга дээр чагнуур.мн-д бүртгэлтэй и-мэйл хаягаа бичиж илгээснээр ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ, СУРГАЛТ НЭЭГДЭНЭ.
3. Таны бүртгэлтэй и-мэйл хаягаар “сургалт нээгдлээ” гэсэн захидал очно.
4. Сургалтыг үзэж, сорилыг бөглөсөний дараа тухайн сарын төгсгөлд ЭМХТ-ийн мэдээллийн санд багц цаг баталгаажих болно.
Асууж, тодруулах зүйл байвал фэйсбүүк чат, и-мэйлээр асуугаарай.
Багш: Н.Бат-Эрдэнэ, АШУҮИС-ийн АУС-ийн ЗСТ-ийн багш
Зүрх судасны эмч, АУ магистр, дотрын ахлах зэргийн эмч