Эмнэлзүйн ажилбарууд
Шархнаас гадны биетийг авах
Арьс, зөөлөн эдийн гэмтэлтэй өвчтөнүүд яаралтай тусламжийн тасагт түгээмэл ханддаг. Эдгээр шархыг үнэлэхэд гадны биет үлдсэн эсэхийг нягтлах нь нэн чухал бөгөөд учир нь анхан шатны үзлэгээр оношлогдохгүй өнгөрөх тохиолдол элбэг байдаг.Шархны төрөл, байрлал, гэмтлийн механизм болон цаг хугацаанаас хамааран гадны биетийг илрүүлэхэд хүндрэлтэй байж болно. Зөөлөн эдийн гадны биет нь ихэвчлэн нэвтэрсэн эсвэл зулгарсан гэмтлийн улмаас үүсдэг бөгөөд энэ нь өвчтөнд зовиур үүсгэх, хэлбэр алдагдах, шархны эдгэрэлт удаашрах, хэсэг газрын болон системийн халдвар үүсэх, мөн авах оролдлогын үед нэмэлт гэмтэл учруулах эрсдэлтэй .Оношлогдоогүй үлдсэн гадны биет нь эмчийн алдаатай холбоотой шүүхийн маргааны түгээмэл шалтгаан болдог. Яаралтай тусламжийн эмч нарын эсрэг гаргасан нэхэмжлэлийн 5-20%-ийг шархны тусламж үйлчилгээ эзэлдэг бөгөөд нийт мөнгөн торгуулийн 3-11% нь үүнтэй холбоотой байдаг.АсуумжГадны биет сэжиглэгдэж буй өвчтөнийг үнэлэхдээ нарийвчилсан асуумж, бодит үзлэгээс эхлэх шаардлагатай. Гэмтлийн дараа шарх эсвэл хэсэг газрын өвдөлттэй ирсэн өвчтөнөөс гэмтэл авсан цаг хугацаа, гэмтлийн мөн чанар, шархны бохирдлын түвшин, гэмтээсэн зүйлийн төрөл (модны өргөс, хагархай шил, металл хэлтэрхий гэх мэт) зэргийг тодруулах хэрэгтэй. Яаралтай тусламжийн тасагт илэрдэг гадны биетүүд нь ихэвчлэн мод, шил эсвэл металлаас бүрдсэн байдаг.Өвдөлтийн байрлал, шинж чанар, хүч, дамжилт, гадны биет мэдрэгдэж байгаа эсэх, хавдалт, халуу оргих, улайлт, мэдрэлийн шинж тэмдэг (хөдөлгөөн эсвэл мэдрэхүйн алдагдал) зэргийг багтаасан өвчтөний одоогийн зовиурыг нарийн үнэлэх нь чухал. Сарвууны гэмтлийн үед өвчтөний зонхилох гар, мэргэжил болон өмнөх гэмтлүүдийн талаар заавал асуух шаардлагатай.Түүнчлэн татрангийн вакцинжуулалтын байдал, харшил (ялангуяа хэсгийн мэдээ алдуулагч, антибиотик, латекс), суурь өвчнүүд (чихрийн шижин, HIV/AIDS, бөөрний архаг дутагдал, холбогч эдийн эмгэгүүд) болон халдвар, шархны эдгэрэлтэд нөлөөлж болзошгүй эмийн хэрэглээг (жишээ нь, стероид) тэмдэглэх нь зүйтэй.Ихэнх тохиолдолд гадны биет нь арьс, зөөлөн эдийн санамсаргүй гэмтлийн үр дүнд үүсдэг бөгөөд өвчтөн болсон явдлыг тодорхой хэлж чаддаг. Гэвч ухаан алдах, таталт, хүүхэд эсвэл өндөр настны хүчирхийлэл, халдлага, өөрийгөө гэмтээх зэрэг механизмаар үүссэн бол нэмэлт шалгалт шаардлагатай.Үзлэгээр илт харагдахуйц хатуу, хэлбэржсэн металл биетүүд (хадаас, үдээс, зүү) байгаа тохиолдолд хэсэг газрын өвдөлт, гадны биет мэдрэгдэх зовиуртай боловч гэмтлийн цаг хугацаа, механизмыг мэдэхгүй (ухаан алдах, таталт, халдлагын улмаас) өвчтөнтэй харьцуулахад асуумжийг бага дэлгэрэнгүй авах боломжтой.Бодит үзлэгЯаралтай тусламжийн аливаа нөхцөл байдлын нэгэн адил амьсгалын зам, амьсгал, цусны эргэлтийг үнэлэх нь хамгийн чухал алхам юм.Шархыг шалгахаас өмнө гэрэлтүүлгийг сайжруулж, өвчтөний байрлалыг зөв сонгох хэрэгтэй. Гэмтсэн хэсгийн үзлэгээр мэдрэл, шөрмөс, судас, үе мөч гэмтсэн эсэхийг хангалттай үнэлэх шаардлагатай. Судасны үнэлгээг хийхдээ арьсны өнгө, хялгасан судасны эргэн дүүрэлт, захын судасны лугшилт зэрэгт анхаарлаа хандуулна.Мэдрэлийн үзлэгт гэмтлийн эргэн тойрон болон алслагдсан мэдрэлүүдийг шалгах, 2 цэгийн ялгах чадварыг үнэлэх үйлдлүүд багтана. Үйл ажиллагааны байдлыг үнэлэхдээ гэмтсэн байж болзошгүй булчин, шөрмөс, үе мөчид төвлөрөх хэрэгтэй. Хөдөлгөөний үйл ажиллагааны үнэлгээ нь гэмтэл болон гадны биет орох үед үүссэн байж болзошгүй тулгуур-хөдөлгөөний аппаратын гэмтлийг тодруулахад тусалдаг. Бусад гэмтлийг орхигдуулахгүйн тулд биеийн бүрэн үзлэг хийх шаардлагатай.Шархыг угааж, шалгахаас өмнө хэсгийн мэдээ алдуулалт (жишээ нь, хурууны хориг) хийх нь өвчтөний тав тухыг хангах, үзлэгийг бүрэн гүйцэд хийхэд чухал ач холбогдолтой. Гэхдээ гэмтсэн хэсгийн мэдрэл-судасны байдлыг нарийн үнэлж, баримтжуулахаас өмнө мэдээ алдуулалт хийж болохгүй.Хөл нэвтлэн гарсан хадаас зэрэг гадны биетүүд илт харагдаж болох ч лааз онгойлгох үед хурууны үзүүрт шигдсэн жижиг металл хэлтэрхий зэрэг нь анзаарагдахгүй байх тохиолдол элбэг. Хэрэв ил шарх байхгүй бол хэсэг газрын өвдөлттэй хэсгийг нүдээр сайтар ажиглах нь гадны биет байгаа эсэхийг тодорхойлох эхний алхам болно. Levine нарын судалгаагаар гадны биетүүдийн 78% нь дүрс оношилгоо ашиглалгүйгээр зөвхөн бодит үзлэг, хайлтаар илэрсэн байна.Шархыг хангалттай харахын тулд шууд даралт, шархны дээд хэсэгт чангалуур тавих, эсвэл Gelfoam, QuickClot зэрэг шинэ төрлийн цус тогтоогч бодисуудыг ашиглан цусгүй орчинг бүрдүүлэх шаардлагатай.Шархны байрлал, хэмжээ, өнгө, бохирдлын түвшин, үрэвслийн шинж тэмдэг (хаван, улайлт), харагдахуйц гадны биет байгаа эсэхийг тэмдэглэж баримтжуулна. Илт харагдах арьсны цооролтоос гадна арьс овойсон, хавагнасан эсвэл хэвийн харагдаж буй хэсгүүдэд ч далд гадны биет байж болзошгүйг анхаарах хэрэгтэй.Гадны биет эсвэл эмзэглэл ихтэй цэгийг сайтар тэмтэрч үзэх шаардлагатай. Тэмтрэлтээр гадны биетийн байрлал, чиглэл, хөдөлгөөнт чанар болон уян хатан байдлын талаар мэдээлэл авах боломжтой .ЗААЛТ БА ЭСРЭГ ЗААЛТЗаалтГадны биетийг авах заалтуудад дараах зүйлс багтана:Мэдрэл-судасны дарагдалХалдварын шинж тэмдэгГоо сайхны гажигҮйл ажиллагааны алдагдалАрхаг өвдөлтӨвчтөний хүсэлтГадны биетийг авах үйл ажиллагааны явцад үүсч болзошгүй хүндрэлүүдийг мөн тооцоолох шаардлагатай. Үүнд дараах зүйлс орно:Шархыг томруулах эсвэл нэмэлт шарх үүсгэхЗэргэлдээ эдийг мохоо эсвэл хурц аргаар ялгахЦус тогтоох зорилгоор химийн болон цахилгаан түлэлт хийх шаардлага гарахГадны биетийг авсны дараа оёдол тавих шаардлагатай бол зөөлөн эдийн халдварын эрсдэл нэмэгдэхНэмэлт мэдрэл-судасны гэмтэл учруулахЭсрэг заалтуудГүнд шигдсэн байрлалАвах явцад зэргэлдээх мэдрэл-судас болон бусад бүтцийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эрсдэлГадны биетийн байрлалын мэдээлэл хангалтгүйгээс мэс заслын өрөөнд нэмэлт хайлт хийх шаардлагатай болохЦус тогтолт муу эсвэл цус алдах эрсдэл өндөр (ялангуяа цус бүлэгнэлтийн эмгэгтэй өвчтөн)Авах үйл явцтай холбоотой гоо сайхны гажиг үүсэхLing нарын хийсэн хадаасны бууны ослын улмаас гадны биет орсон 87 өвчтөний ретроспектив судалгаагаар ясны гэмтэл, үе мөч рүү орсон гадны биет, мэдрэлийн гэмтэл эсвэл хөдөлгөөний далайц буурсан тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид шилжүүлэх шаардлагатайг зөвлөсөн байна.