Одоогийн төлөв
Хамрагдаагүй
Үнэ
50,000T

Тоон судалгааны философийн үндэс суурь нь позитивизм буюу мэдлэг нь туйлын үнэн (absolute truth), нотолгоотой байхыг шаарддаг. Тоон судалгаа нь хувьсагчдыг нарийн хэмжих, тодорхойлох, батлах бүхий зорилго дэвшүүлдэг ба эх олонлогийг төлөөлөх чадвартай хүн амаас юуг? хэд, хичнээн? гэсэн асуултанд хариулагдах тоон мэдээллийг цуглуулна. Тоон судалгааны мэдээлэл цуглуулах үндсэн арга нь стандарт асуумж, биофизиологийн хэмжилт, туршилт байна. Судалгааны мэдээллийг боловсруулахдаа SPSS, STATA, R studio зэрэг програмуудын тусламжтайгаар хувьсагчуудын хоорондын хамаарал, ялгааг тогтоох, харьцуулах, таамаглах, магадлал, эрсдлийг тооцоолдог.

Хичээлийн сэдэв:

  1. Тоон судалгаа гэж юу вэ, судалгааны зорилго, хувьсагчдыг тодорхойлох, үндэслэл бичих аргачлал
  2. Судалгааны өгүүлэл хайлтын эх сурвалжууд (MEDLINE, EMBASE, SCOPUS), PICO хайлтын стратеги, ишлэл бичихэд  суралцах    
  3. Судалгааны хүн ам, түүвэр, түүврийн хэмжээг тодорхойлох
  4. Судалгааны мэдээлэл цуглуулах аргууд
  5. Үр дүнгийн боловсруулалт хийх
Scroll to Top