АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Зүрх судлал, Мэдрэл судлалын тэнхмийн хамтран зохион байгуулж буй “Зүрх, тархины судасны атеросклероз өвчний орчин үеийн менежмент” сэдэвт 1 багц цагийн цахим сургалтанд оролцохыг урьж байна.
Онлайн сургалтын багц цаг авахын тулд: Хүсэлтээ илгээж, сургалтыг бүрэн үзэж дуусгаснаар багц цаг олгогдох боломжтойг анхаарна уу!
- Сургалт үргэлжлэх хугацаа: Эмч мэргэжилтэн та цахим сургалтыг тухайн сардаа багтаан үзэж дуусгах шаардлагатай. 1 багц цагийн баталгаажуулалтыг нэгтгэн 2023-12-25-ны Даваа гаригт ЭМХТ-д оруулна.
- Багц цагийн төлбөр: Багц цагийн төлбөрийг Хаанбанк 5000958807 Ц.Сумъяа – руу шилжүүлэх ба утга дээрээ www.chagnuur.mn -д бүртгэлтэй И-МЭЙЛ ХАЯГ-ыг ЗААВАЛ бичнэ. Чагнуур.мн-д шинээр бүртгүүлэх бол Шинээр бүртгүүлэх – Chagnuur.mn дарна уу.
- Сургалтын төлбөрийг хүлээн авсаны дараа таны и-мэйл хаяг руу сургалт нээгдлээ гэсэн и-мэйл очих бөгөөд та www.chagnuur.mn -д НЭВТЭРЧ сургалтаа үзнэ
- Сургалтын холбоос: Сургалтын дэлгэрэнгүйг chagnuur.mn-ийн нүүр хуудас болон чагнуур.мн-ийн вэбсайт, фэйсбүүк хуудсаас (Facebook page) аваарай.