“Чагнуур” эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ нь 2019 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн давтан сургалтыг чанаржуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байран дээрхи хэрэгцээтэй сургалтыг хүргэх зэрэг зорилготой ажиллаж байна.
Түүнчлэн албан байгууллага, хамт олонд зориулан Анхны тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох танхмийн болон цахим хосолсон сургалтуудыг зохион байгуулдаг.