МЭДЛЭГ 101: Шээсний ерөнхий шинжилгээг дүгнэх нь
Шээсний ерөнхий шинжилгээ нь эмчийн практикт өдөр тутам амбулатор, хэвтэн эмчлүүлэх хүрээнд аль алинд нь өргөн хэрэглэгддэг, мэдээлэл сайтай, инвазив бус оношилгооны арга хамгийн түгээмэл арга юм. Шээсний шинжилгээ нь өвчний түүх, бодит үзлэг болон бусад лабораторийн шинжилгээний хамт бөөрний цочмог болон архаг өвчнийг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн, зовуурь шаналгаагүй, харьцангуй эрүүл өвчтөний шээсний ердийн шинжилгээнд гарсан эмгэг өөрчлөлт нь далд явагдаж буй бөөрний өвчний шинж тэмдэг байж болно. Мөн өмнө оношлогдсон бөөрний өвчний явц, эмчилгээний үр дүнг хянахад шээсний шинжилгээг өргөн ашигладаг. Энэхүү сэдэвт бөөрний өвчин сэжиглэгдэж буй эсвэл оношлогдсон өвчтөний шээсний шинжилгээний хариуг хэрхэн тайлбарлах тухай мэдлэгээ сэргээе.Шээсний ерөнхий шинжилгээний бүрэлдэхүүн хэсгүүд — Шээсний ерөнхий шинжилгээ нь дараах гурван хэсгээс бүрдэнэ:Шээсний ерөнхий үнэлгээТүргэвчилсэн тестийн үнэлгээШээсний тунадасын шинжилгээг дүгнэхШинжилгээ хийх заалтШээсний ерөнхий шинжилгээг хэзээ хийх вэ? — Дараах тохиолдолд шээсний шинжилгээ нь оношилгооны чухал мэдээлэл өгдөг:Түүдгэнцрийн шүүлтийн хурд (ТШХ)-ыг цочмог болон архагаар буурсан эсэх, эсвэл шалтгаан тодорхойгүй альбуминурийн үед.Бөөрний өвчин сэжиглэгдэж буй үед. Эмнэлзүйн шинж тэмдэг (жишээ нь, хаван) эсвэл бөөрний өвчинтэй хавсардаг эмгэгүүд (тухайлбал, системийн улаан чонон яр, жижиг судасны васкулит, шинээр оношлогдсон артерийн гипертензи)-ийн улмаас бөөрний өвчнийг сэжиглэж болно.Шээсний тунадасыг ямар үед шинжлэх вэ? — Дараах тохиолдолд шээсний тунадасын микроскопийн шинжилгээг зайлшгүй хийх шаардлагатай:Бөөрний цочмог гэмтэл (БЦГ)-ийн бүх тохиолдолд зайлшгүй шинжилнэ. Хэрэв БЦГ нь эдгэрэхгүй, явц удаан бол тунадасын шинжилгээг давтан хийх нь оношилгоонд ач холбогдолтой байдаг.Шалтгаан тодорхойгүй бөөрний архаг өвчин (БАӨ)-ий үед.Бусад өвчний (жишээ нь, артерийн гипертензи, чихрийн шижин, холбогч эдийн өвчин) үед шээсний түргэвчилсэн шинжилгээгээр илэрсэн өөрчлөлтүүдийг тодруулах (жишээ нь, микрогематури) зорилгоор зовуурь шаналгаагүй өвчтөнд хийнэ.Дараах тохиолдолд шээсний тунадасын микроскопийн шинжилгээг хийлгэж болно:Бөөрний цочмог болон архаг өвчний явцыг хянах үед.Бөөрний чулуу оношлогдсон үедДараах тохиолдолд шээсний тунадасын микроскопийн шинжилгээ хийх шаардлагагүй гэж үздэг (хувь хүнд тохируулна):Бөөрний үйл ажиллагаа бага-дунд зэрэг хүртэл буурсан (тооцоолсон ТШХ 30-59 мл/мин/1.73м2), түргэвчилсэн шинжилгээнд (гематури, альбуминури г.м.) өөрчлөлт илрээгүй өвчтөнд.Чихрийн шижинтэй, бөөрний үйл ажиллагаа буурсан, альбуминуритэй боловч түргэвчилсэн шинжилгээнд өөр эмгэг өөрчлөлт (жишээ нь, гематури) илрээгүй өвчтөнд.Шээсний замын халдварын шинж тэмдэгтэй бөгөөд шээсний түргэвчилсэн шинжилгээнд лейкоцитийн эстераза болон/эсвэл нитрит эерэг гарсан өвчтөнд.Шинжилгээний сорьц цуглуулах — Шинжилгээний хариуг найдвартай, оношилгооны ач холбогдолтой байлгахын тулд сорьцыг зөв цуглуулах нь нэн чухал. Дараах аргачлалын өвчтөнд зааж өгөн мөрдүүлэх хэрэгтэй:Сорьцыг цэвэр, хуурай саванд цуглуулна.Өвчтөнд гадна бэлэг эрхтнээ цэвэрлэсний дараа шээсний дунд хэсгээс сорьцоо өгөхийг зөвлөнө.Шээлэйд байнгын гуурс (катетер) тавиулсан өвчтөнөөс сорьцыг гуурсны уут эсвэл хэмжигчээс биш, гуурснаас гарч буй шээснээс шууд авах хэрэгтэй. Ингэснээр сорьц нь саяхан ялгарсан шээсийг төлөөлөх бөгөөд уутанд хуримтлагдсан шээснээс авахгүйг анхаарна уу.Сорьцыг авснаас хойш хоёр цагийн дотор тасалгааны хэмд шинжилнэ. Боломжгүй бол 2-8°C-д хөргөгчид хадгалж, шинжлэхийн өмнө тасалгааны хэмд бүлээсгэнэ. Гэхдээ ингэж дахин бүлээсгэсэн шээсэнд хүйтэнд тунадасжиж, буцаж халуунд уусдаггүй кристаллууд илэрч болзошгүйг эмч анхаарах хэрэгтэй.ШЭЭСНИЙ ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭХэвийн шээс нь тунгалаг, цайвар шар өнгөтэй байна. Олон хүчин зүйлийн нөлөөгөөр шээсний булингар, өнгө өөрчлөгдөж болно.Шээсний өнгө — Шээсний ердийн шар өнгө нь шингэрсэн үед цайвар, харин шөнийн турш ус уугаагүй үед өтгөрснөөс болж бараан шар болдог.Улаан-хүрэн өнгөтэй шээс — Энэ нь олон эмгэгийн үед ажиглагдана. Энэ өөрчлөлтийг үнэлэх эхний алхам бол шээсийг центрифугдэж улаан өнгө нь тунадасжиж доороо байна уу, эсвэл дээр хэсэгтээ хөвж байна уу гэдгийг тодорхойлно. (Алгоритм 1).Центрифугдсэний дараа улаан өнгө зөвхөн тунадаст ажиглагдаж байвал өвчтөнд гематури (цустай шээх) байна гэж дүгнэнэ.Харин улаан хэвээр байвал шээсний туузан оношлуураар гем байгаа эсэхийг шалгана:Хэрэв гем эерэг гарвал өвчтөнд гемоглобинури эсвэл миоглобинури байна.Хэрэв гем сөрөг гарвал дараах шалтгаануудын аль нэгийг авч үзнэ:Рифампин, фенитоин, гидроксокобаламин зэрэг зарим эмийн хэрэглээХүнсний будагч бодис хэрэглэсэн байхХүрэн манжин, гишүүн, сенна зэргийг идсэн байхПорфирийн цочмог хэлбэрГемоглобинури ба миоглобинури — Гемоглобинури нь чөлөөт гемоглобин (хэвийн үед зөвхөн улаан эсийн дотор байдаг) шээсэнд илрэхийг хэлнэ. Энэ нь судас доторх цус задрал эсвэл шээсний улаан эс задрах үед тохиолдож болно. Миоглобинури гэдэг нь чөлөөт миоглобин (хэвийн үед зөвхөн булчингийн эсэд байдаг) шээсэнд илрэхийг хэлнэ. Энэ нь рабдомиолиз (булчингийн няцралт, гэмтэл)-ын үед тохиолдоно. Гемоглобинури, миоглобинури хоёулаа шээсийг улаан эсвэл улаан хүрэн өнгөтэй болгодог.Гемоглобин нь том молекул жинтэй (тетрамер 69,000, димер 34,000) бөгөөд гаптоглобинтой холбогддог тул түүдгэнцрээр муу шүүгддэг. Зөвхөн холбогдоогүй димер хэлбэр нь шүүгдэнэ. Гаптоглобин бүрэн ханаж, шүүгдсэн чөлөөт гемоглобин нь ойрын тахир сувганцрын эргэн шимэгдэх чадвараас давсан үед л гемоглобинури үүснэ.Гемоглобинури нь ихэвчлэн улаан өнгөтэй шээсээр илэрдэг. Гэвч түүдгэнцрийн цус алдалттай үед шээс нефроноор удаан дамжих, мөн шээсний орчин хүчиллэг байх зэрэг нь метгемоглобин үүсгэж, улмаар булингартсан хүрэн эсвэл "Кока-Кола" шиг өнгөтэй болгодог.Миоглобин нь харьцангуй жижиг мономер (молекул жин 17,000) бөгөөд уурагтай холбогддоггүй. Иймд хурдан шүүгдэж, ялгардаг тул бөөрний дутагдал ялгаралтыг нь хязгаарлаагүй л бол сийвэнгийн өнгө хэвийн хэвээр үлддэг. Илүүдэл миоглобины эх үүсвэр нь араг ясны булчингийн задрал (рабдомиолиз) бөгөөд энэ үед сийвэнгийн креатинкиназа ферментийн хэмжээ эрс нэмэгддэг.Зураг 1. Гематурийн шалтгаанууд, насны ангилалаарШээсний бусад өнгө — Ховор тохиолдолд шээс өөр өнгөтэй байж болно:Цагаан шээс: Фосфатын кристалл, хилури, эсвэл пропофолоос болж өнгө хувирна.Ягаан шээс: Пропофолын унтуулгын дараа шээсний хүчлийн кристаллаас ийм өнгөтэй болж болно.Ногоон шээс: Метилийн хөх, пропофол, амитриптилин зэрэг эм хэрэглэснээс, эсвэл ховор тохиолдолд Pseudomonas aeruginosa-аар үүсгэгдсэн шээсний замын халдварын улмаас хувирч болно.Хар шээс: Гемоглобинури, миоглобинури, үсэрхийлсэн меланомын үеийн меланури, эсвэл охронозоос шалтгаалсан байж болно. Охронозын үеийн хар шээс нь ихэвчлэн алкаптонури (мөн "хар шээсний өвчин" гэдэг)-аас үүсдэг ба гомогентизиний хүчил шээсээр ялгарсантай холбоотой. Хар өнгө нь шээс хэсэг хугацаанд байж гомогентизиний хүчил исэлдсэний дараа тодорч болно.Хөх шээс: Шээсний гуурстай өвчтөнд бактериури үүссэнээс, эсвэл метилийн хөх ба гидроксокобаламиныг хамт хэрэглэснээс үүсэж болно.Булингар — Хэвийн шээс ихэвчлэн тунгалаг байдаг. Булингартай шээс нь халдвар, тунадасжсан кристаллууд, эсвэл хилури-ийн үед ажиглагдана. Бэлэг эрхтний ялгадсаар бохирлогдсон тохиолдолд мөн булингартаж болно.Шээсний үнэр — Шээсний эвгүй, хурц үнэр нь ихэвчлэн бактерийн нөлөөгөөр аммиак үүссэнтэй холбоотой тодордог. Шээсэнд кетон байвал жимсний эсвэл чихэрлэг үнэртэй болдог. Зарим ховор эмгэгийн үед шээс өвөрмөц үнэртэй болдог. Жишээ нь: "Агч модны сироп" үнэртэй (Агч модны сиропын өвчин), "хулганы үүр" шиг эхүүн үнэртэй (фенилкетонури), "хөлстэй оймс" шиг үнэртэй (изовалерийн ацидеми) г.м.ШЭЭСНИЙ ТУУЗАН ОНОШЛУУР (URINE DIPSTICK ТEST)Шээсний туузан оношлуур нь туузан цаасан дээр байрлуулсан өнгө нь хувирч өөрчлөгддөг оношилгооны арга бөгөөд туузан оношлууруудын тусламжтайгаар шээсний үзүүлэлтүүдийг хурдан, хагас тоон аргаар үнэлэх боломжийг олгодог. Ихэнх туузан оношлуур нь хувийн жин, рН, гем, лейкоцитийн эстераза, нитрит, альбумин, глюкоз зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тодорхойлдог. Зарим туузан оношлуур уробилиноген, кетон зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг тодорхойлох хэсэгтэй байдаг ч эдгээрийг бөөрний өвчний оношилгоонд тэр бүр ашигладаггүй. Шинжилгээ хийж буй хүн хэрэглэж буй туузан оношлуурынхаа онцлогийг мэдэж, шаардлагатай шээсний хэмжээ, үр дүнг унших хугацаа зэрэг үйлдвэрлэгчийн зааврыг чанд дагах хэрэгтэй.Хувийн жин — Шээсний хувийн жинг хэмжсэнээр шээсний осмос чанарыг тооцоолж болно. Хувийн жин нь ижил эзэлхүүнтэй нэрмэл усны жинтэй харьцуулсан уусмалын жин юм. Шээсний хувийн жин нь ерөнхийдөө осмос чанараас хамаарч өөрчлөгддөг бөгөөд шээсний осмос чанар 35-40 мосмоль/кг-аар нэмэгдэх тутамд хувийн жин ойролцоогоор 0.001-ээр нэмэгддэг. Иймд 280 мосмоль/кг осмос чанартай (сийвэнгийн осмос чанартай ижил буюу "изостенури") шээсний хувийн жин 1.008 эсвэл 1.009 байдаг. Гэхдээ эдгээр хоёр хэмжигдэхүүний хооронд чухал ялгаа бий: шээсний осмос чанар нь шээсэн дэх жижиг хэсгүүдийн (жишээ нь, мочевин, натри, кали) тоогоор тодорхойлогддог бол хувийн жин нь хэсгүүдийн тоо болон хэмжээ аль алинаар нь тодорхойлогддог. Шээсэнд глюкоз, рентген тодосгогч бодис зэрэг том молекулууд байх үед энэ нь эмнэлзүйн ач холбогдолтой болно. Энэ тохиолдолд шээсний осмос чанар сийвэнтэй ижил эсвэл шингэн байсан ч хувийн жин 1.030-аас давж (маш өтгөн шээс мэт) болно. Харин шээсний хувийн жин хуурамчаар багасах шалтгаан байдаггүй. Хувийн жин ≤1.003 байвал шээс хамгийн ихээр шингэрснийг (≤100 мосмоль/кг) илтгэнэ.pH — Шээсний устөрөгчийн ионы концентрацийг илэрхийлдэг рН нь шээс хэр зэрэг хүчиллэг болсныг харуулна. Биеийн хүчил-шүлтийн тэнцвэрээс хамаарч шээсний рН 4.5-8.0-ийн хооронд хэлбэлздэг. Эмнэлзүйд шээсний рН-г ихэвчлэн бодисын солилцооны ацидозтой өвчтөнд үнэлдэг. Ацидемийн үед бөөр нь шээсээр хүчил ялгаруулалтыг нэмэгдүүлж, шээсний рН-г 5-аас доош буулгах ба энэ нь хэвийн хариу урвал юм. Үүнээс өндөр байвал бөөрний сувганцрын ацидоз (RTA) байгааг илтгэдэг. Зарим тохиолдолд шээсний рН нь бөөрний хүчил ялгаруулах үйл ажиллагааг илэрхийлэхгүй. Жишээлбэл, Proteus mirabilis зэрэг уреаза ялгаруулдаг үүсгэгчээр халдварлагдсан үед бөөрний хүчил ялгаруулах үйл ажиллагаа хэвийн байсан ч шээсний рН 8-аас дээш гарч болно.Гем — Гем нь псевдопероксидазын үүрэг гүйцэтгэдэг тул гем агуулсан шээс нь туузан оношлуур дээрх хэт исэл ба хромогентэй урвалд орж өнгө нь хувирдаг. Гэвч туузан оношлуурт гем эерэг гарах нь зөвхөн шээсэн дэх улаан эсээс (RBC) гадна чөлөөт гемоглобин эсвэл чөлөөт миоглобиноос шалтгаалж болно. Мөн шээсэнд үрийн шингэн байвал хуурамчаар эерэг гарч болно. Иймээс туузан оношлуур эерэг гарсан нь шээсэнд улаан эс байгааг батлахгүй бөгөөд гематурийн оношийг микроскопоор баталгаажуулах шаардлагатай.Лейкоцитийн эстераза — Задарсан нейтрофил ба макрофагуудаас ялгардаг лейкоцитийн эстераза фермент нь цагаан эс байгаагийн нотолгоо юм. Гэвч өтгөн шээс нь эсийн задралд саад болж хуурамчаар сөрөг үр дүн үзүүлж болно. Мөн уураг, глюкоз ихтэй байх нь лейкоцитийн эстеразын сорилыг хуурамчаар сөрөг гаргаж болзошгүй.Нитрит — Шээсний замын халдвар үүсгэдэг хамгийн түгээмэл бичил биетэн болох Enterobacteriaceae овог нь нитрат редуктаза фермент ялгаруулж, шээсэн дэх нитратыг нитрит болгон хувиргадаг. Иймд шээсэнд нитрит эерэг байвал бактериури байгааг илтгэнэ. Харин нитрат редуктаза бага ялгаруулдаг энтерококк зэрэг үүсгэгчээр үүсгэгдсэн халдварын үед нитрит сөрөг гарч болно.Уураг — Шээсний туузан оношлуур нь уураг тодорхойлохдоо альбуминд хамгийн мэдрэг бөгөөд альбуминурийг хагас тоон аргаар үнэлэх боломж олгодог. Туузан оношлуур нь иммуноглобулины хөнгөн гинж зэрэг альбумины бус уургуудад мэдрэг бус байдаг.Альбуминури – Туузан оношлуураар альбуминурийг тодорхойлоход хэд хэдэн хязгаарлагдмал тал бий:Хоногт 30-300 мг-ийн хооронд ("микроальбуминури") дунд зэргийн альбуминури нь (ялангуяа шээс шингэн үед) туузан оношлуураар илрэхгүй байж болно.Хоногт 300 мг-аас их ("макроальбуминури") хүнд хэлбэрийн альбуминури нь шээс маш шингэн үед илрэхгүй эсвэл багаар үнэлэгдэж болно.Туузан оношлуураар илэрдэг хагас тоон ангилал (жишээ нь, үл мэдэг (trace), 1+, 2+, 3+) нь төөрөгдүүлж болзошгүй. Жишээлбэл, шингэн шээс нь альбуминурийн зэргийг дутуу үнэлдэг. Эсрэгээрээ, өтгөн шээс 3+ гэж гарсан ч энэ нь өндөр зэргийн альбуминуриг илтгэхгүй байж болно.Альбумины бус уураг алдалт – Туузан оношлуур нь иммуноглобулины хөнгөн гинж зэрэг альбумины бус уургуудад мэдрэг бус. Ийм уургийг илрүүлэхэд сульфосалицилын хүчлийн (SSA) сорилыг ашигладаг. SSA нь шээсэн дэх бүх төрлийн уургийг илрүүлдэг тул шээсний туузан оношлуураар уураг сөрөг гарсан, шалтгаан тодорхойгүй бөөрний цочмог гэмтэлтэй өвчтөнд хэрэглэхэд тохиромжтой. Туузан оношлуураар сөрөг гарч, SSA сорил эерэг гарвал шээсэнд альбумины бус уураг, ихэвчлэн иммуноглобулины хөнгөн гинж байгааг заадаг.Глюкоз — Шээсэнд глюкоз илрэх үед хэт исэл үүсэхийг өдөөж, энэ нь пероксидаза ферментийн нөлөөгөөр хромогенийг исэлдүүлдэг. Гем тодорхойлох сорилтой адилаар, аскорбины хүчил (Витамин С) нь глюкозурийн сорилыг хуурамчаар сөрөг гаргаж болно. Глюкозури нь бөөрний ойрын тахир сувганцар глюкозыг эргэн шимж чадахгүй болох (сийвэнгийн глюкоз хэвийн үед) эсвэл сийвэнгийн глюкозын хэмжээ өндөр, бөөрний сувганцрын эргэн шимэх чадвараас давсан үед үүсэж болно. Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд сийвэнгийн глюкозын хэмжээ 180 мг/дл (10 ммоль/л)-ээс давсан үед л гликозури үүсдэг. Сийвэнгийн глюкоз хэвийн үед глюкозури илэрвэл ойрын тахир сувганцрын эргэн шимэгдэлтийн анхдагч эмгэгийг сэжиглэх хэрэгтэй. Энэ үед глюкозури нь фосфатури (гипофосфатемид хүргэнэ), урокозури, бөөрний сувганцрын ацидоз, аминоацидури зэрэг ойрын тахир сувганцрын үйл ажиллагааны алдагдлын бусад шинжүүдтэй хавсарч болно. Энэхүү хам шинжийг Фанкони хам шинж гэдэг.ШЭЭСНИЙ ТУНАДАСЫН ШИНЖИЛГЭЭШээсний тунадасын микроскопийн шинжилгээ нь эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээ, шээсний туузан оношлуурыг хариуг батлах чухал мэдээллүүдийг бидэнд өгдөг.Шээсний тунадас бэлтгэх аргачлал — 10-15 мл шээсийг 5 минутын турш 400 x g хурдтайгаар (ихэнх центрифугт >1500 эрг/мин) центрифугдэнэ. Дараа нь тунгалаг хэсгийн ихэнхийг асгаж, хуруу шилээ зөөлөн сэгсэрч тунадсыг буцаан уусгана. Пипеткээр ойролцоогоор 50 микролитр (эсвэл жижиг дусал) тунадасыг тавиур шилэн дээр дусааж, бүтээлэг шилээр хучна. Шээсний тунадасыг харахад энгийн гэрлийн микроскоп хангалттай. Штернхаймер-Малбины будгийг нэмж дусааснаар гол бүтцүүдийг танихад тусалдаг. Гэрлийг хэт тод болговол зарим бүтцийг анзаарахгүй өнгөрч болзошгүй тул гэрлийн эрчмийг хэт нэмэхгүй байх хэрэгтэй. Дээжийг харахдаа микроскопын нарийн тохируулгыг эргүүлж, өөр өөр түвшинд байгаа бүтцүүдийг харахыг хичээнэ. Эхлээд 10х-ийн (100х томруулалт) бага томруулалтаар бүх дээжийг, ялангуяа цилиндрүүд бөөгнөрдөг бүтээлэг шилний ирмэгийг анхааралтай ажиглана. Дараа нь 40х-ийн (400х томруулалт) өндөр томруулалтыг ашиглан бага томруулалтаар олсон бүтцүүдийг нарийвчлан тодорхойлно.Эсүүд — Шээсний тунадаст улаан эс (RBC), цагаан эс (WBC), шээс бэлгийн замын бүх түвшнээс гуужсан хучуур эсүүд олддог.Улаан эс (Эритроцит) — Гематури нь ямар нэгэн шалтгаангүй байж болох ч ноцтой суурь өвчнийг мөн илтгэдэг. Микроскопт харааны талбайд 2 ба түүнээс дээш улаан эс илрэхийг микрогематури гэж тодорхойлдог. Гематурийн үед улаан эсийн хэлбэр дүрсийг ялгах нь чухал.Изоморф (хэлбэр дүрс өөрчлөгдөөгүй) улаан эс: Захын цусны улаан эстэй адил (жижиг, бөөмгүй, хотгор диск хэлбэртэй) бөгөөд гематурийн ямар ч шалтгааны үед ажиглагдаж болно. Энэ нь ихэвчлэн түүдгэнцрийн бус (шээс ялгаруулах замын) цус алдалтыг илтгэнэ.Дисморф (хэлбэр дүрс өөрчлөгдсөн) улаан эс: Хэлбэр дүрс нь өөрчлөгдсөн улаан эс нь түүдгэнцрийн өвчнийг илтгэдэг. Эдгээрээс мембраны ургацагтай (өргөс мэт) улаан эс буюу акантоцит нь гломерулонефритийн оношид 52% мэдрэг, 98% өвөрмөц байдаг. Гематуритай өвчтөнд улаан эсийн цилиндр болон/эсвэл альбуминури хавсарч байвал түүдгэнцрийн гаралтай байх магадлалыг нэмэгдүүлнэ.Цагаан эс (Лейкоцит) — Шээсэнд бүх төрлийн цагаан эс ажиглагдаж болох ч нейтрофил ба эозинофил нь хамгийн өндөр ач холбогдолтой байдаг. Нейтрофил нь мөхлөгт цитоплазм, олон хэлтэнт бөөмөөрөө ялгардаг. Шээсэн дэх нейтрофил нь ихэвчлэн бактериуритай холбоотой байдаг. Гэвч шээсний өсгөврийн шинжилгээ сөрөг гарвал (асептик пиури) интерстициаль нефрит, бөөрний сүрьеэ, бөөрний чулуу зэргийг сэжиглэх хэрэгтэй.Шээсэн дэх эозинофилийг Райтын эсвэл Ханселийн будгаар илрүүлдэг. Эозинофилури нь уламжлал ёсоор цочмог интерстициаль нефритийн тэмдэг гэж үздэг байсан. Гэвч биопсигээр батлагдсан цочмог интерстициаль нефриттэй насанд хүрэгчдийн зөвхөн 34%-д эозинофилури илэрсэн байдаг. Тиймээс эозинофилурийн шинжилгээг цочмог интерстициаль нефритийн оношийг тавих эсвэл үгүйсгэхэд ашиглахгүй болсон.Хучуур эс — Шээс бэлгийн замын аль ч хэсгээс гуужсан хучуур эсүүд шээсэнд илэрч болно.Бөөрний сувганцрын эс: Цагаан эсээс 1.5-3 дахин том бөгөөд том, дугуй, голдоо байрлалтай бөөмөөрөө ялгарна.Шилжих хучуур эс: Бөөрний тэвшнээс шээсний сүвийн ойрын хэсэг хүртэлх замаас гаралтай бөгөөд бөөрний сувганцрын эсээс арай том, лийр хэлбэртэй эсвэл зууван байдаг.Хавтгай хучуур эс: Шээсний сүвийн төгсгөлийн хэсэг эсвэл гадна бэлэг эрхтнээс гаралтай. Тэдгээр нь том, хэлбэр дүрсгүй, жижиг голдоо байрлалтай бөөмтэй бөгөөд тэдний илрэл нь шээс бэлэг эрхтний ялгадсаар бохирдсоныг илтгэнэ.Цилиндр (Casts) — Цилиндр нь сувганцрын хөндийд үүсдэг бортого хэлбэртэй бүтэц юм. Шээсний зогсонгишил, бага рН, шээсний өтгөрөлт зэрэг нь цилиндр үүсэлтийг нэмэгдүүлдэг. Цилиндрийн үндсэн матрицыг Тамм-Хорсфаллын мукопротейн (уромодулин) бүрдүүлдэг. Цилиндрүүдийг матриц дотроо ямар эс, элемент агуулж байгаагаар нь ангилдаг.Улаан эсийн цилиндр: Улаан эсийн цилиндр илрэх нь пролифератив гломерулонефритийг илтгэдэг. Гэвч мэдрэг чанар хязгаарлагдмал, бага тул, ялангуяа гематуритай, гломерулонефрит байх магадлал өндөртэй өвчтөнд улаан эсийн цилиндр байхгүй байх нь пролифератив гломерулонефритийг шууд үгүйсгэхгүй.Цагаан эсийн цилиндр: Цагаан эсийн цилиндр нь завсрын эдийн үрэвсэл (интерстициаль нефрит) эсвэл ховор тохиолдолд түүдгэнцрийн үрэвслийг илтгэнэ.Бөөрний сувганцрын хучуур эсийн цилиндр: Сувганцрын хучуур эс гууждаг ямар ч нөхцөлд, тухайлбал сувганцрын цочмог үхжил (ATN), цочмог интерстициаль нефрит, пролифератив гломерулонефритийн үед ажиглагдаж болно.Мөхлөгт цилиндр: Мөхлөгт цилиндр нь задарсан эсийн цилиндр эсвэл цилиндрийн матрицад уургууд бөөгнөрснөөс үүсдэг. Том ширхэгтэй, гүн өнгийн мөхлөгт цилиндр ("шалбааг шиг хүрэн" өнгөтэй буюу гем-мөхлөгт цилиндр) нь эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн бөөрний цочмог гэмтлийн тэргүүлэх шалтгаан болох сувганцрын цочмог үхжил (ATN)-ийн онцлог шинж гэж үздэг.Гиалин цилиндр: Энэ нь тунгалаг, хоосон мэт харагддаг. Бага хэмжээтэй, өтгөн шээс эсвэл шээс хөөх эмчилгээний үед ажиглагдаж болох бөгөөд ерөнхийдөө өвөрмөц бус шинж юм.Лаа хэлбэрийн цилиндр: Энэ нь мөхлөгт цилиндрийн задралын эцсийн шат гэж үздэг. Нэгэн төрлийн, хурц ирмэгтэй, бараан хүрээтэй харагддаг. Өвөрмөц бус бөгөөд олон төрлийн цочмог, архаг бөөрний өвчний үед ажиглагдаж болно.Өргөн цилиндр: Бусад цилиндрээс өргөн бөгөөд энэ нь урсгал багатай, том, өргөссөн сувганцруудад үүсдэгтэй холбоотой гэж үздэг. Өргөн цилиндр илрэх нь ихэвчлэн бөөрний архаг өвчний (БАӨ) даамжирсан үе шаттай холбоотой.Кристаллууд — Шээсэнд кристалл үүсэх нь олон хүчин зүйлээс, тухайлбал, бүрэлдэхүүн хэсгүүдийн концентраци, шээсний рН, кристалл үүсэхийг саатуулагч бодисын агууламжаас хамаардаг.Кальцийн оксалат эсвэл фосфатын кристал: Кальцийн оксалатын кристал (шээсний рН-ээс хамаардаггүй) нь моногидрат хэлбэрээр савханцар эсвэл "гантель" хэлбэртэй, дигидрат хэлбэрээр "дугтуй" хэлбэртэй харагддаг.Магни, аммони, фосфатын (струвит) кристал: Струвитийн чулууг бүрдүүлдэг. Зөвхөн Proteus, Klebsiella зэрэг уреаза ялгаруулдаг нянгаар үүсгэгдсэн шээсний замын халдварын үед л үүсдэг.Шээсний хүчлийн кристал: Хүчиллэг шээсэнд ажиглагддаг.Цистиний кристал: Өвөрмөц зургаан талст хэлбэртэй бөгөөд цистинури өвчний оношийг баталдаг.Бусад кристаллууд: Ацикловир, сульфаниламид, атазанавир, метотрексат зэрэг зарим эмийн хэрэглээ нь шээсэнд кристал үүсгэж болно.Бичил биетэн — Шээсэнд бактер ихэвчлэн харагддаг ч түүний эмнэлзүйн ач холбогдлыг өвчний эмнэлзүйн шинжээр тодорхойлдог. Мөн мөөгөнцөр (yeast) ч түгээмэл ажиглагддаг.Шээсэн дэх липид (өөх) — Липидийн дуслууд (голчлон холестерины эфир) нь нефроз хам шинжтэй холбоотой үүсэх ба шээсний шинжилгээнд түгээмэл илэрдэг. Эдгээр өөхөн дуслууд нь гуужсан сувганцрын эс дотор (зууван хэлбэртэй өөхөн бие) эсвэл цилиндр дотор (өөхөн цилиндр) байж болно. Туйлширсан гэрэлд "Мальтийн загалмай" хэлбэрийн өвөрмөц гэрэлтэлт үзүүлдэг. Липидури нь ихэвчлэн түүдгэнцрийн өвчнийг оношлох шинж болдог.ТҮГЭЭМЭЛ АЖИГЛАГДАХ ЭМГЭГ ХЭВ ШИНЖҮҮДШээсний шинжилгээний янз бүрийн эмгэг хэв шинжүүд нь бөөрний өвчний тодорхой ангиллыг илтгэдэг. Бүх оношилгооны сорилын нэгэн адил эдгээр өөрчлөлтүүдийг өвчний түүх, бодит үзлэг, лабораторийн бусад шинжилгээтэй хавсруулан тайлбарлах ёстой.Дисморф улаан эс, улаан эсийн цилиндр, уураг алдалт хавсарсан гематури — Энэхүү хавсарсан шинж тэмдэг нь пролифератив түүдгэнцрийн өвчнийг илтгэх бөгөөд бөөрний үйл ажиллагаа хурдацтай муудаж буй үед нефрологи эмчийн зөвлөгөө, тусламж яаралтай хэрэгтэй болсоныг илтгэнэ.Гематуригүй эсвэл бага зэргийн гематуритай, их хэмжээний уураг алдалт — Зууван хэлбэртэй өөхөн бие, өөхөн цилиндртэй хавсарсан их хэмжээний уураг алдалт нь пролифератив бус түүдгэнцрийн өвчин, тухайлбал чихрийн шижингийн хүндэрсэн нефропати, мембраноз нефропати, фокал сегментал гломерулосклероз, минимал өөрчлөлттэй бөөрний өвчин, амилоидоз зэргийг илтгэнэ.Мөхлөгт эсвэл хучуур эсийн цилиндр ба бөөрний сувганцрын хучуур эсүүд — Бөөрний цочмог гэмтэлтэй (БЦГ) өвчтөнд мөхлөгт болон/эсвэл хучуур эсийн цилиндр, чөлөөт бөөрний сувганцрын хучуур эсүүд илрэх нь сувганцрын цочмог үхжил (ATN)-ийг шууд заана.Дангаар илэрсэн пиури (идээтэй шээх) — Энэ нь ихэвчлэн нянгийн гаралтай шээсний замын халдварыг илтгэнэ. Хэрэв шээсний өсгөврийн шинжилгээ сөрөг гарвал бүрэн эмчлэгдээгүй халдвар, нянгийн бус халдвар (сүрьеэ гэх мэт), түрүү булчирхайн үрэвсэл, завсрын эдийн нефрит, бөөрний чулуу зэргийг ялган оношлох шаардлагатай.Бөөрний үйл ажиллагаа алдагдсан боловч шээсний шинжилгээ хэвийн эсвэл заагийн хэвийн байх — Бөөрний үйл ажиллагаа алдагдсан өвчтөнд шээсний шинжилгээ харьцангуй хэвийн байх (цөөн тооны эс, уураг бага эсвэл байхгүй, гиалин цилиндрээс өөр цилиндргүй) нь оношилгооны чухал ач холбогдолтой бөгөөд дараах эмгэгүүдийн аль нэгийг илтгэж болно:Бөөрний өмнөх шалтгаант бөөрний цочмог гэмтэл (шингэн алдалт, зүрхний дутагдал, элэгний өвчин)ГиперкальциемиТархмал миеломын үеийн цилиндрийн нефропатиХавдрын задралын хам шинжЦочмог фосфатын нефропатиТүүдгэнцрийн ишеми үүсгэдэг боловч үхжилд хүргэдэггүй судасны өвчнүүд (жишээ нь, артерийн гипертензийн криз, склеродерма, бөглөрөлтөт микроангиопати)Шээс ялгаруулах замын бөглөрөлЭх сурвалж: Uptodate, 2025