Сургалтын зорилго: Энэхүү богино хугацааны сургалтын зорилго нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд глюкокортикоидуудын шинж чанар, эмнэлзүйн хэрэглээ, харилцан үйлчлэлийн талаархи ойлголтуудыг дархлаа судлал талаас нь тайлбарлан ойлгуулахаас гадна дотрын өвчнүүдийн үед элбэг хэрэглэгддэг глюкокортикоид эмүүдийн хэрэглээ, ач холбогдол болон түгээмэл илэрдэг гаж нөлөөнүүдийн талаархи мэдлэгийг олгоно.
Багц цаг: 2 багц цаг олгогдоно
Багц цаг олгох мэргэжил: Хүний их эмч, шүдний их эмч, хүүхдийн их эмч, УАУ-ын их эмч, бага эмч, эм зүйч, сувилагч
Үргэлжлэх хугацаа: 2025.03.01 - 2025.12.31