Зүрх зогсолтын үед үзүүлэх тусламж

Насанд хүрэгчдийн зүрх зогсолтын үед үзүүлэх гол тусламж бол зүрх уушгины сэхээн амьдруулалт (CPR) хийх үйл явц юм. Зүрх уушгины сэхээн амьдруулалт хийхийн гол зорилго нь цээжний шахалт хийж зүрхний агшилтыг механикаар явуулах, амнаас амруу (амнаас хамарт байж болно) амьсгал өгснөөр уушгийг хүчилтөрөгчөөр хангах мөн аль болох хурдан хугацаанд зүрх сэдээгч багажаар (AED) зүрхийг сэдээснээр зүрхний хэмийг эргэн сэргээхэд оршиж байдаг.

Аливаа зүрх зогссон байж болзошгүй осолдогчтой таарсан тохиолдолд нэн тэргүүнд өөрийн аюулгүй байдлыг сайтар хангах ёстой бөгөөд аюултай нөхцөл байдал байж болзошгүй тохиолдолд аюулыг арилгасны дараа тухайн осолдогчид хүрч очих ёстой. Зүрх зогссон байж болзошгүй осолдогчид хэрхэн тусламж үзүүлэх дарааллыг доор харуулав.

  • Аюулыг үнэлэх
  • Хариу үйлдэл шалгах
  • Тусламж дуудах
  • Амьсгалын замыг нээж, чөлөөлөх
  • Амьсгалж буй эсэхийг шалгах
  • Зүрх уушгины сэхээн амьдруулалт хийж эхлэх
Бид та бүхэнд зүрх зогсолтын үед хэрхэн тусламж үзүүлэх талаар видео бичлэг бэлтгэн хүргэж байна. Энэхүү видео бичлэгийг сайтар үзэж, тусламжийн үе шат болгоныг анхааралтай үзээрэй. 

Мөн суралцагч та бидний бэлдсэн анхны тусламжийн гарын авлагаас зүрх уушгины сэхээн амьдруулалт хэрхэн хийх аргатай уншиж танилцаарай.

Scroll to Top